A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

ЗАРИМ БАРААНД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"1 дүгээр зүйл. Хаягдал хар болон өнгөт төмөрлөгт дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:

Хэвлэх

¹ Үндэсний код Барааны нэр Хэмжих нэгж Гаалийн татварын хэмжээ /төгрөгөөр/
1 72.04 Хар төмөрлөгийн өөдөс, хаягдал, дахин хайлуулах төмөр буюу гангийн өөдсийн цутгамал кг 140
2 7204.10.00 Ширэмний өөдөс, хаягдал кг 140
3 7204.21.00 Чанаржуулсан, зэвэрдэггүй гангийн өөдөс, хаягдал кг 140
4 7204.29.10 Хаягдал за төмөр кг 140
5 72.06 Цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй төмөр, чанаржуулаагүй ган кг 140
6 72.24 Цутгамал анхдагч хэлбэрт байгаа чанаржуулсан бусад ган, чанаржуулсан бусад гангаар хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн кг 140
7 73.01 Өрөмдөлт, цөмлөлт, боловсруулалт хийсэн болон хийгээгүй, эсхүл угсрагдах эд ангиас бүрдэх төмөр, ган хуудсан материалаар хийсэн шон, төмөр, гангаар хийсэн гагнамал булан хэлбэрт болон сортын төмөр кг 140
8 7302.10.00 Зам төмөр кг 140
9 7403.21.00 Зэс, цайрын хайлш /гууль/ кг 128
10 74.04 Зэсийн өөдөс, хаягдал кг 1500
11 74.07 Зэс цулдан, туйван болон огтолбор кг 1500
12 76.01 Боловсруулаагүй хөнгөн цагаан кг 450
13 76.02 Хөнгөн цагааны өөдөс, хаягдал кг 450
14 76.04 Хөнгөн цагаан цулдан, туйван болон огтолбор кг 350

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ