- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАРИМ БАРААНД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАРИМ БАРААНД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд дор дурдсан агуулгатай З дугаар зүйл нэмсүгэй:
З дугаар зүйл.Мод, зүсмэл материалд дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:
Код | Барааны нэр | Хэмжих нэгж | Гаалийн татварын хэмжээ /төгрөг/ |
44.01 44.03 | Бөөрөнхий мод, гуалин | шоо метр | 150000 |
44.03 44.06 | Дүнз | шоо метр | 150000 |
44.07 44.09 | Зүсмэл материал | шоо метр | 150000 |
2 дугаар зүйл.Энэ хуулийг 1999 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ зүйлд 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
