- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАРИМ БАРААНД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАРИМ БАРААНД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл."Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай" хуульд дараахь зүйл шинээр нэмсүгэй:
"2 дугаар зүйл. Мал аж ахуйн гаралтай зарим түүхий эдэд дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:
д/д | Түүхий эдийн нэр | Хэмжих нэгж | Гаалийн тат-варын хэмжээ /төгрөг/ |
1 | Ямааны боловсруулаагүй ноолуур | кг | 4000 |
2 | Тэмээний боловсруулаагүй ноос /эм/ | кг | 200 |
3 | Тэмээний боловсруулаагүй ноос /эр/ | кг | 100 |
2 дугаар зүйл.Энэ хуулийг 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
