A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАРИМ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, БАРААНД ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАРИМ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, БАРААНД ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2001 он, №42)

Зарим төрлийн үйлчилгээ, бараанд Тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Гаалийн тарифын тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "2001 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл" гэснийг "2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ