- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "17/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд; 18/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд" гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
