- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "14.5.3.зээлийн баталгаа, батлан даалт гаргах, зээлийн батлан даалтын байгууллагад хөрөнгө оруулах, зээлийн батлан даалтын байгууллагын гаргасан батлан даалтыг давхар батлан даах;"
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
