- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "16.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд суралцагчид олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчдын тоо, сургалтын төлбөрийн жишиг хэмжээг харгалзан энэ хуулийн 16.1-д заасан санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө. 16.3.Энэ хуулийн 16.1-д заасан сангийн хөрөнгийг улсын төсвөөс хуваарилсан хэмжээгээр Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна." 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
