A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 хэсгийн Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай2," гэснийг "Төсвийн тухай" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" гэснийг "Төсвийн тухай" гэж, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 39.2-т заасан" гэснийг "Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан" гэж, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийн "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37.2-т заасан" гэснийг "Төсвийн тухай хуулийн 54.4-т заасан" гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан" гэснийг "Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх