- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 21.2.8 - 21.2.12 дахь заалт нэмсүгэй: 21.2.8.нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх;
21.2.9.нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах; 21.2.10.орон нутгийн захиалгаар эмнэлгийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх; 21.2.11.анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжих; 21.1.12.эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах." 2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "эх үүсвэр" гэснийн дараа ", архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь" гэж, мөн зүйлийн 21.2.1 дэх заалтын "архины" гэсний дараа "болон эмийн зохисгүй хэрэглээний" гэж, мөн зүйлийн 21.2.3 дахь заалтын "тэмцэх" гэсний дараа, 21.2.7 дахь заалтын "сэргийлэх" гэсний дараа ", эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх" гэж, мөн зүйлийн 21.2.5 дахь заалтын "архины" гэсний дараа "болон эмийн зохисгүй" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
