A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 251 дүгээр зүйлд дор дурдсан агуулагатай 251.2.8 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"251.2.8.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд оролцогч цэргийн албан хаагч амь насаа алдсан тохиолдолд цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу түүний ар гэрт нэг удаагийн тэтгэмжийг олгох.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД