A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 6 дугаар сарын 24-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.4.28 дахь заалт:

"5.4.28.Төсвийн тогтворжуулалтын сан." 2/6 дугаар зүйлийн 6.2.8 дахь заалт: "6.2.8.Төсвийн тогтворжуулалтын сан." 3/ 91 дүгээр зүйл: "91 дүгээр зүйл.Төсвийн тогтворжуулалтын сан 91.1.Төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг мөрдөж, нэгдсэн төсвийн дунд, урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. 91.2.Төсвийн тогтворжуулалтын санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ: 91.2.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн орлого; 91.2.2.төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг; 91.2.3.Засгийн газрын нөөц сангийн болон Эрсдэлийн сангийн тухайн төсвийн жилийн зарцуулагдаагүй чөлөөт эх үүсвэр; 91.2.4.Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагаанаас олсон орлого; 91.2.5.бусад орлого. 91.3.Энэ хуулийн 91.1-д заасан сангийн хөрөнгөөс дор дурдсан санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно: 91.3.1.тухайн жилийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө, төсвийн орлогын гүйцэтгэлийн зөрүү; 91.3.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тохиолдлын улмаас үүссэн төсвийн санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр. 91.4.Энэ хуулийн 91.3.1-д заасан зөрүүг нөхөн зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд тусгана. 91.5.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 91.3.1-д заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан улсын өрийн хязгаарт багтаан зээл авч болно. 91.6.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг Монголбанкин дахь төрийн сангийн тусгай дансанд байршуулна. 91.7.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг энэ хуулийн 91.3-т заасан зориулалтаар санхүүжилт хийхэд байнга хөрвөх чадвартай байлгах, эрсдэлээс хамгаалах, олон улсын санхүүгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн санхүүгийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлнэ."

Хэвлэх

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "хууль тогтоомж нь" гэсний дараа "Төсвийн тогтвортой байдлын тухай," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ