- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 2511.1 дэх заалтын Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны" гэснийг "энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны" гэж, мөн зүйлийн 2511.2, 25.11.5, 2512.1 дэх заалтын "Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад" гэснийг, 2512.4 дэх заалтын "олон улсын цэргийн" гэснийг, 25.12.5 дахь заалтын "олон улсын энхийг сахиулах болон олон улсын бусад" гэснийг тус тус "энхийг дэмжих" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
