- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "Монгол Улсыг хөгжүүлэх сан," гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2010 оны 1 дүгээр сарын 01 ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
