- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.4.25, 5.4.26 дахь заалт:
"5.4.25. Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
5.4.26. Орон сууц хөгжүүлэх сан."
2/6 дугаар зүйлийн 6.4.13, 6.4.14 дэх заалт:
"6.4.13.Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
6.4.14.Орон сууц хөгжүүлэх сан."
3/212 дугаар зүйл:
"212 дугаар зүйл. Орон сууц хөгжүүлэх сан
212..1.Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
212..1.1.зээлийн үйл ажиллагаанаас олсон орлого.
212.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь Орон сууц хөгжүүлэх санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөхдөө тухайн жилд Засгийн газраас орон сууцны талаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардлыг харгалзан үзнэ. 212.3.Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна: 212.3.1.орон сууц, түүний дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах, шинээр барих; 212.3.2. энэ хуулийн 212.3.1-д заасан зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд зээл олгох."
4/251 дүгээр зүйл:
"251 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
251.1.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
251.1.1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон зохих хэсэг;
251.1.2.Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгслийн нөхөн төлбөр;
251.1.3.зэвсэглэлээс хасагдаж акт тавигдсан зарим төрлийн техникийг худалдаж борлуулсны орлого;
251.1.4.улсын хэмжээний бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон ашиг;
251.1.5.Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр.
251.2.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:
251.2.1.зэвсэгт хүчнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх;
251.2.2.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, нийтийг хамарсан байгалийн гамшиг, технологийн осол аюулын үед, бусад олон талт үүрэг гүйцэтгэхэд хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт болон бэлтгэлийг хангуулах;
251.2.3.зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх;
251.2.4.олон улсын цэргийн ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;
251.2.5.олон улсын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах;
251.2.6.батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилчин, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах;
251.2.7.олон улсын гэрээний заалтын дагуу зориулалт зааж олгосон хандив, тусламжаас бусад орлогын 70-аас доошгүй хувийг энэ хуулийн 251.2.1-251.2.5-д заасан зориулалтаар."
2 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн "5.4.19" гэсний дараа "5.4.26" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын "5.4.22" гэсний дараа "5.4.25, 5.4.26" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
