A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 5.4.24, 6.2.6 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 24 дэх заалт:

5.4.24.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан."

2/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт:

6.2.6. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан."

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "авто замын" гэсний дараа "сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ