- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд дараахь агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 14 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг:
14.2.Энэ хуулийн 7.1.1-д заасан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг бүрдүүлэх улсын төсвийн хөрөнгийн хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна. 14.3.Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодит өсөлт, мөнгөний ханшны өөрчлөлтийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухайн жилийн төсөвт тусгаж батална. 14.4.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орон нутгийн төсвөөс хөрөнгө олгож болох бөгөөд түүний хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална." 2/ 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 3, 4, 5, 6, 7 дахь заалт:
"14.5.3.зээлийн баталгаа гаргах;
14.5.4.мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
14.5.5.сургалт, давтан сургалтад хамруулах;
14.5.6.зарим төрлийн даатгалд хамруулах;
14.5.7.хуульд заасан бусад арга хэмжээ."
2 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.2.2 дахь заалтын "зээл" гэсний өмнө "урт хугацааны, хөнгөлөлттэй" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.2 дахь хэсгийн дугаарыг "14.5" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
