- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 2 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.2 дахь хэсэгт Монгол Улсыг хөгжүүлэх сан. гэсэн 6.2.5 дахь заалт нэмсүгэй.
2 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4.1 дэх хэсгийн "Нийгмийн даатгалын сан гэсний өмнө "Монгол Улсыг хөгжүүлэх сан," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.6 дахь хэсгийн 5.4.9-д заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал,", 29.1.2 дахь заалтын "5.4.9", 30.5, 31.3, 31.5 дахь хэсгийн "сан, Монгол Улсыг хөгжүүлэх" гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.3.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
