A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, заалт тус тус нэмсүгэй:

Хэвлэх

1/211 дүгээр зүйл:

"211 дүгээр зүйл. Сэргээгдэх эрчим хүчний сан

Хэвлэх

211.1. Сэргээгдэх эрчим хүчний сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

211.1.1. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Киотогийн протокол1-ын дагуу хүлэмжийн хийн бууруулалтыг бусад оронд худалдах үйл ажиллагаанаас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд орох орлогын 50 хувь;

211.1.2. бусад орлого.

211.2. Сэргээгдэх эрчим хүчний сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:

211.2.1. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 7.3.2-т заасны дагуу бие даасан үүсгүүрээр эрчим хүч үйлдвэрлэгчид үнийн зөрүүг олгох;

211.2.2. сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх;

211.2.3. сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд шинэ техник технологи нэвтрүүлэх судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх;

211.2.4. сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үнэлэх."

2/ 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 22 дахь заалт:

"5.4.22. Сэргээгдэх эрчим хүчний сан; "

3/ 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 12 дахь заалт:

"6.4.12. Сэргээгдэх эрчим хүчний сан. "

2 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсгийн "5.4.21" гэсний дараа "5.4.22" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.22 дахь заалтын дугаарыг 5.4.23 гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын "5.4.22" гэснийг "5.4.23" гэж, 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн "5.4.22" гэснийг "5.4.23" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ