A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.1, 9.3 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:

9.1.Монгол Улсыг хөгжүүлэх сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

9.1.1.зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого;

9.1.2.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.4-т заасан улсын төсвийн ашиг;

9.1.3.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.4-т заасан эрсдэлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгө."

2/ 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

"9.3.Энэ хуулийн 9.1-д заасан сангийн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилна:

9.3.1.энэ хуулийн 9.1.1-д заасан орлогыг мөн хуулийн 9.2-т заасан арга хэмжээ тус бүрт гуравны нэгээр;

9.3.2.энэ хуулийн 9.1.2-т заасан ашгийг мөн хуулийн 9.2.2-т заасан арга хэмжээнд;

9.3.3.энэ хуулийн 9.1.3-т заасан хөрөнгийг мөн хуулийн 9.2.1-д заасан арга хэмжээнд."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ