- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуулийн дараахь зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, зүйл нэмсүгэй:
1/11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
"11.6.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг хянан шалгах ажиллагааг шүүгч 7 хоногт багтаан явуулна."
2/19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг:
"19.8.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэрт 3 хоногийн дотор гомдол гаргаж болох ба давж заалдах гомдлыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт заасны дагуу хянан шийдвэрлэнэ
3/531 дүгээр зүйл:
"531 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчих
531.1.Монгол Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн болон ард нийтийн санал асуулгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх асуудлыг эдгээр холбогдох хуульд зааснаар зохицуулна."
2 дугаар зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалтын "48" гэсний дараа "531" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
