- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэг нэмсүгэй: "6.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна.
7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 5000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
