A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх заалтад "261" гэсний дараа "27, мөн хуулийн 27 дугаар зүйлд "Монгол Улсын иргэний" гэсний дараа "үнэмлэх", "паспорт" гэсний дараа "иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн гарчигийн "паспорт" гэснийг "иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь заалтын "27" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД