- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуульд дор дурдсан агуулгатай 306дугаар зүйл нэмсүгэй: "306дугаар зүйл.Тагнуулын ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх Тагнуулын ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан тагнуулын ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна".
2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "304" гэсний дараа "306" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Тагнуулын байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
