- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуульд дараахь агуулгатай 342 дугаар зүйл нэмсүгэй:
"342 дугаар зүйл.Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчих, компьютер, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсний улмаас мэдээллийг болгоомжгүйгээр өөрчлөх, устгах, хаахад хүргэсэн буюу компьютер, түүний төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгон эвдсэн, түүнчлэн компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар хуулбарласан, мэдээллийн сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийг замаас нь авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай иргэнийг 10000-50000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 50000-60000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."
2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалтын "ЗЗ, 34" гэсний дараа "342" гэж нэмсүгэй.
З дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
