A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7, 1О дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай дараахь заалт тус тус нэмсүгэй:

Хэвлэх

1/7 дугаар зүйлийн 10 дахь заалт:

"10/нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч";

2/10 дугаар зүйлийн 9 дэх заалт:

"9/нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч энэ хуулийн 21, 23, 24 дүгээр зүйл, 251 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлд заасан зөрчил болон 52 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах зөрчил"

3/ 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт:

"3/Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн шийтгэл ногдуулсан шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг даргад".

2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "улсын байцаагч" гэсний дараа ",нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ