- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн гарчиг болон зүйлийн "эзэмших" гэсний дараа "хадгалах" гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн гарчигийн "ашиглах" гэснийг "эзэмших"; мөн зүйлийн "иргэнийг 15000, албан тушаалтныг 25000 төгрөгөөр" гэснийг "иргэнийг 40000, албан тушаалтныг 60000 төгрөгөөр" гэж тус тус өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
