A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 3,4 дэх хэсэг, 6, 10, 26, 28, 37, 42, 47 дугаар зүйл, 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 52 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

"2/тусгайлан олгосон эрх хасах /тээврийн хэрэгсэл жолоодох/;"

2/4 дүгээр зүйлийн З дахь хэсэг:

"З.Энэ хуульд заасан зөрчил гаргасан иргэнийг торгох шийтгэл 100-50000, албан тушаалтныг торгох шийтгэл 1000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг торгох шийтгэл 50000-250000 төгрөгийн хэмжээтэй, баривчлах шийтгэл 7-30 хоног, тусгайлан олгосон эрх хасах шийтгэл 6 сараас 2 жил хүртэл хугацаатай байна."

3/4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Энэ хуульд заасан баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна."

4/6 дугаар зүйл:

"6 дугаар зүйл. Захиргааны хариуцлагаас чөлөөлөх

Хэвлэх

1.Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын нөхцөлд зөрчил гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө.

2.Сэтгэл мэдрэлийн архаг өвчин, сэтгэл мэдрэлийн үйл ажиллагааны түр сарнилт болон сэтгэцийн бусад өвчний улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хариуцах буюу жолоодох чадваргүй үедээ зөрчил гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө."

5/10 дугаар зүйл:

"10 дугаар зүйл. Захиргааны хариуцлага хүлээлгэх харьяалал

Хэвлэх

1/шүүгч энэ хуулийн 21, 22, 23, 24, 251, 28, 30, 301, 302, 303, 304, 31, 32, 33, 34, 36, 37, 40, 41, 42, 45, 48 дугаар зүйлд заасан зөрчил;

2/сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 21, 22, 23, 24, 251, 28, 291, 302, 303, 32, 38, 39, 40, 42, 43, 44, 45, 46 дугаар зүйлд заасан зөрчил;

3/цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ хуулийн 21, 22, 23, 24, 25, 251, 26, 27, 28, 281, 302, 303, 31, 32, 33, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 45, 47, 471, 48, 50 дугаар зүйлд заасан зөрчил;

4/хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч энэ хуулийн 25, 251, 252, 26, 261, 28, 281, 304дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 341, 381, 42, 43, 431, 44, 46, 461, 47, 50, 52 дугаар зүйлд заасан зөрчил;

5/хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах энэ хуулийн 28 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэг, 281дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлд заасан зөрчил;

6/хорих ангийн дарга, жинхэнэ гүйцэтгэх ажилтан энэ хуулийн 303дугаар зүйлд заасан зөрчил;

7/консулын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан зөрчил."

6/26 дугаар зүйл:

"26 дугаар зүйл. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

Хэвлэх

1.Галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг болон тээврийн хэрэгслийг төмөр зам дээгүүр гарцгүй газраар гаргах, төмөр замын хориотой бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх, мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах, түүнчлэн галт тэргийг дур мэдэн зогсоох, дээвэр, гишгүүр дээр зорчих, хөдөлгөөн дунд буух, суух зэргээр төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 500-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Төмөр замын төхөөрөмж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэгний болон хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдэж, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.Галт тэргээр тасалбаргүй зорчсон бол 200-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."

7/28 дугаар зүйл:

1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсад оршин суух эрхийн бичиггүй, эсхүл хүчингүй болсон баримт бичиг ашиглаж буюу зохих зөвшөөрөлгүй оршин суусан бол 30000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 4000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр зорчих, түүнчлэн шилжин суурьших болон бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 20000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

4.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн хөдөлмөр эрхлэх талаар хууль тогтоомжид заасан журам зөрчсөн бол 10000-30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын визийн талаар хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн бол 4000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

6.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад тодорхой хугацаагаар урьсан, ажиллуулах зөвшөөрөл авсан иргэн, байгууллага, аж ахуйн нэгж нь түүнийг хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэн байлгасан иргэнийг 2000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

7.Монгол Улсад оршин суух зөвшөөрөлгүй буюу зөвшөөрлийн хугацаа нь дууссан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нуун далдалсан, орон байраар хангасан, ажилд авсан бол 20000-30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

8.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчиход зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн бол 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."

8/37 дугаар зүйл:

"37 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах

Хэвлэх

9/42 дугаар зүйл:

"42 дугаар зүйл. Худалдаа, үйлчилгээний журам зөрчих

Хэвлэх

1.Хориглосон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 500-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 1000-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."

10/47 дугаар зүйл:

"47 дугаар зүйл.Аюулгүй ажиллагааны журам зөрчих

Хэвлэх

1.Түлш, эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх, ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах, зуух, даралтат сав, өргөх, тээвэрлэх механизмыг ашиглах; уул уурхай, барилга болон тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй бусад ажлыг гүйцэтгэх явцад техник ашиглалт, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-30000, албан тушаалтныг 3000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Тэсэрч дэлбэрэх болон радио идэвхит, түүнчлэн хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх, борлуулах, олж авах, бэлтгэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-25000, албан тушаалтныг 2000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."

11/50 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Цахилгаан болон дулааны эрчим хүч хууль бусаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

12/52 дугаар зүйл:

"52 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр эмчилгээ явуулсан, эмнэлгийн байгууллага байгуулж ажиллуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 20000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Эм биобэлдмэл үйлдвэрлэх, бэлтгэх, худалдаалах талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 25000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.Хүний амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд хорт нөлөө үзүүлэх хими, биологи, физикийн хүчин зүйл, бодисыг зохих шинжилгээгүйгээр хэрэглэсэн, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 30000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

4.Байгалийн болон гоц халдварт өвчин гарсан хориотой бүсэд нэвтрэх, ан агнах зэргээр хорио, цээрийн дэглэм зөрчсөн, байгалийн болон гоц халдварт өвчин үүсгэгч, нян тээгч зүйлсийг хот, суурин газар зохих шинжилгээгүй оруулсан, оруулахыг завдсан бол зөрчил гаргасан иргэнийг 35000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

5.Хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зэргээр ариун цэврийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 25000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."

2 дугаар зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуульд дор дурдсан агуулгатай 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 41дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн 7 дахь заалт, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 22 дугаар зүйл, 252дугаар зүйл, 261дүгээр зүйл, 281 дүгээр зүйл, 291дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 341дүгээр зүйл, 381дүгээр зүйл, 431дүгээр зүйл, 461дүгээр зүйл, 471дүгээр зүйлийг тус тус нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно."

2/41дүгээр зүйл:

"41дүгээр зүйл. Захиргааны журам тогтоох, улсын байцаагчийг томилох эрх

Хэвлэх

1.Энэ хуульд заасан захиргааны журмыг хуулиар тогтоох ба ийнхүү тогтоох хүртэл Засгийн газар энэ журмыг тогтоож, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг энэ хуульд заасан хүрээнд, зөрчлийн шинж байдалд нийцүүлэн ялгавартайгаар тогтооно.

2.Улсын хяналтын албаны дүрмийг Засгийн газар батална. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Монгол Улсын сайд томилно."

3/7 дугаар зүйлийн 7 дахь заалт:

"7/консулын эрх бүхий албан тушаалтан."

4/8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээд болох аж ахуйн нэгж, байгууллага захиргааны хариуцлага хүлээнэ."

5/11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулах тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг цагдаагийн эрх бүхий ажилтан гүйцэтгэнэ."

6/14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Зөрчил гаргасан этгээдийн биед болон эд зүйлд хийх үзлэгийг цагдаа, хилийн цэрэг, гааль, иргэний агаарын тээврийн болон хууль тогтоомжид заасан тохиолдолд бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан хийнэ."

7/18 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

"7.Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ."

8/19 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

"7.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн шийтгэврийг шүүгч хянан үзэж, үндэслэлгүй гэж үзвэл захирамж гарган хүчингүй болгоно."

9/22 дугаар зүйл:

"22 дугаар зүйл. Согтуурах

Хэвлэх

10/252дугаар зүйл:

"252дугаар зүйл. Тээвэр ашиглалт болон замын байгууламж ашиглах журам зөрчих

Хэвлэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр болон тээвэрлэлтийн стандарт, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийх, тээврийн хэрэгслийг хууль бусаар саатуулах, түүнчлэн тогтоосон чиглэл, үйлчилгээний цагийн хуваарийг зөрчих, нийтийн тээврийн хэрэгслээр тасалбаргүй зорчих зэргээр тээвэр ашиглалтын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 300-30000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."

2.Гүүр, далан, замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл зэрэг авто замын байгууламжийг эвдсэн, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."

11/261дүгээр зүйл:

"261дүгээр зүйл. Нислэгийн аюулгүй байдлыг хангах журам зөрчих

Хэвлэх

1.Агаарын хөлгөөр тасалбаргүй зорчих, түүнчлэн нислэгийн хэвийн ажиллагааг хангах үүднээс тавьж буй агаарын хөлгийн даргын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зэргээр агаарын хөлгөөр зорчих журам болон олон улсын нислэгийн журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Нислэг үйлдэх талбай буюу аэродромын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, мал оруулсан бол 15000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

12/281дүгээр зүйл:

"281дүгээр зүйл. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах журам зөрчих

Хэвлэх

1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журмыг зөрчиж, эрхийг нь хууль бусаар хязгаарласан бол 1000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл авах журмыг зөрчсөн буюу хуурамч бичиг баримт бүрдүүлж зөвшөөрөл авсан бол 15000-30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн бол 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."

13/291дүгээр зүйл:

"291дүгээр зүйл. Цэргийн барилга, байгууламжийг эвдэх, гэмтээх

Хэвлэх

14/32 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

15/341дүгээр зүйл:

"341дүгээр зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчих

Хэвлэх

16/381дүгээр зүйл:

"381дүгээр зүйл. Барилга, хот байгуулалтын журам зөрчих

Хэвлэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын болон барилгын зураг, төсөл зохиох ажил гүйцэтгэх, барилгын хийц, эдлэл, материал үйлдвэрлэх явцад барилга, байгууламжийн бат бэх, тогтворт буюу найдвартай чанарыг алдагдуулах зэргээр барилга, хот байгуулалтын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 40000 хүртэл, албан тушаалтныг 1000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Барилгын ажил гүйцэтгэсний дараа зам, талбай, шугам сүлжээ болон бусад байгууламжийг анх байсан байдлаар нь сэргээн засаагүй, эсхүл дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн бол зөрчил гаргасан иргэнийг 30000 хүртэл, албан тушаалтныг 40000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."

17/431дүгээр зүйл:

"431дүгээр зүйл. Төсвийн тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

18/461дүгээр зүйл:

"461дүгээр зүйл. Ургамлын өвчин, хортонтой тэмцэх журам зөрчих

Хэвлэх

19/471дүгээр зүйл:

"471дүгээр зүйл. Хөдөлмөр хамгааллын журам зөрчих

Хэвлэх

3 дугаар зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуулийн дараахь зүйл, хэсэгт заасан торгох шийтгэлийн торгуулийн хэмжээг дор дурдсанаар өөрчилсүгэй:

Хэвлэх

1/18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "2000" гэснийг "5000";

2/21 дүгээр зүйлийн "10000" гэснийг "15000";

3/23 дугаар зүйлийн "1000-10000" гэснийг "3000-10000";

4/24 дүгээр зүйлийн "2000" гэснийг "5000";

5/25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "1000-6000" гэснийг "10000-50000", 2 дахь хэсгийн "1000-5000" гэснийг "5000-50000", 3 дахь хэсгийн "1000-6000" гэснийг "5000-25000", 4 дэх хэсгийн "20-500" гэснийг "100-8000", 5 дахь хэсгийн "100-3000" гэснийг "1000-10000"

6/27 дугаар зүйлийн "10000" гэснийг "иргэнийг 15000, албан тушаалтныг 25000";

7/29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "2000-25000" гэснийг "5000-40000", 2 дахь хэсгийн "1500-20000" гэснийг "3000-40000", 3 дахь хэсгийн "1000-15000" гэснийг "2500-25000";

8/30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "200-5000" гэснийг "5000-25000", 2 дахь хэсгийн "300-3000" гэснийг "500-5000", 3 дахь хэсгийн "300-5000" гэснийг "500-10000", 4 дэх хэсгийн "1000-10000" гэснийг "5000-15000", 5 дахь хэсгийн "1000-15000" гэснийг "5000-25000";

9/301дүгээр зүйлийн "1000-15000" гэснийг "5000-15000";

10/302 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "1000-15000" гэснийг "5000-20000", 2 дахь хэсгийн "50-3000" гэснийг "500-5000";

11/303дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "50-5000" гэснийг "500-8000", 2 дахь хэсгийн "50-3000" гэснийг "500-5000", 3 дахь хэсгийн "1000-15000" гэснийг "5000-20000";

12/31 дүгээр зүйлийн "500-5000" гэснийг "1000-20000";

13/32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "100-2000" гэснийг "1500-8000", 2 дахь хэсгийн "400-4000" гэснийг "2000-10000";

14/33 дугаар зүйлийн "500-8000" гэснийг "1000-15000";

15/34 дүгээр зүйлийн "500-25000" гэснийг "10000-50000";

16/36 дугаар зүйлийн "500-10000" гэснийг "1500-20000";

17/38 дугаар зүйлийн "500-5000" гэснийг "1500-15000";

18/40 дүгээр зүйлийн "500-5000" гэснийг "2000-10000";

19/41 дүгээр зүйлийн "5000" гэснийг "10000";

20/43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "500-10000" гэснийг "1000-20000", 2 дахь хэсгийн "10000" гэснийг "20000";

21/44 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "3000-25000" гэснийг "5000-30000";

22/45 дугаар зүйлийн "500-10000" гэснийг "иргэнийг 500-15000, албан тушаалтныг 1000-30000";

23/46 дугаар зүйлийн "100-20000" гэснийг "500-25000";

24/48 дугаар зүйлийн "5000-25000" гэснийг "10000-50000";

25/50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "500-20000" гэснийг "1500-35000".

4 дүгээр зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгийн "...нэг жил" гэснийг "...хоёр жил …", 27 дугаар зүйлийн "...ашиглах..." гэснийг "...эзэмших..." гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн З дахь хэсэгт "...үзлэг ..." гэсний дараа ", шинжилгээ...", 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... зүйлийг ..." гэсний дараа "мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт тавьж...", 25 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "...болон ..." гэсний дараа "унадаг дугуй,..." гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

6 дугаар зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дахь хэсгээс "... болон тээврийн хэрэгслийн ашиглалтын ..." гэснийг 49, 51 дүгээр зүйлийг тус тус хассугай.

Хэвлэх

7 дугаар зүйл. Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ