- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.3 дахь хэсэг нэмсүгэй: 15.3.Улсын дээд шүүх давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэнэ." 2 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 15.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн захиргааны хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." 3 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.6 дахь хэсэг, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгийн "Улсын дээд шүүхэд" гэснийг "захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд" гэж, 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэг, 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим" гэснийг "захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх" гэж, 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсгийн дугаарыг "15.4.",15.5" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
