A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт:

"8.1.4.захиргааны актыг хэвээр үлдээх."

2/12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:

"12.3.Нэхэмжлэгч энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ."

3/15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг:

"15.4.Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн шийдвэрлэнэ."

4/19 дүгээр зүйлийн 19.2.4-19.2.6 дахь заалт:

"19.2.4.захиргааны хэргийн шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах;

19.2.5.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авах;

19.2.6.захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх."

5/45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэг:

"45.3.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна."

6/49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэг:

"49.3.Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ."

7/531 дүгээр зүйл:

"531 дүгээр зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч оролцож болохгүй үндэслэл

Хэвлэх

531.1.Захиргааны хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.

531.2.Захиргааны хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл, садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй."

8/74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэг:

"74.3.Энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана."

9/83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэг:

"83.3 Энэ хуулийн 41, 42, 43 дугаар зүйлд заасан нөхцөл байдал шүүх хуралдаан эхлэхээс өмнө илэрвэл шүүгч захирамж, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад илэрвэл шүүх тогтоол гарган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно."

10/86 дугаар зүйлийн 86.6 дахь хэсэг:

"86.6.Энэ хуулийн 86.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ."

11/88 дугаар зүйлийн 88.4 дэх хэсэг:

"88.4.Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх явцад энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл илэрвэл энэ хуулийн 88.1.3-т заасан шийдвэрийг гаргана."

12/90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэг:

"90.3.Энэ хуулийн 90.2-т заасан тогтоол нь эцсийн шийдвэр байна."

2 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн "Эрүүгийн хууль" гэсний дараа ", Захиргааны хариуцлагын тухай хууль" гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "тохиолдолд" гэсний дараа "энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд" гэж, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн "нэхэмжлэлийг" гэсний дараа "шүүгчийн захирамж гаргаж" гэж, 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтын "бүрэн эрхгүй" гэсний дараа "болон нэхэмжлэл гаргах эрхгүй" гэж, мөн зүйлийн 34.1.6 дахь заалтын "буюу" гэсний дараа "шүүхийн тогтоол," гэж, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн "хүлээн авсан" гэсний дараа ", эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн" гэж, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн "хуулийн" гэсний дараа "41," гэж, 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалтын "оролцогчийн" гэсний дараа "гэр бүл," гэж, "хоорондоо" гэсний дараа "гэр бүлийн болон" гэж, мөн зүйлийн 64.1.3 дахь заалтын "чадах" гэсний дараа "эсэх" гэж, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн "гаргаж" гэсний дараа "нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалт:

"3.1.10."шүүхийн тогтоол" гэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүх захиргааны хэргийг хянаад гаргасан шийдвэрийг;"

2/3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалт:

"3.1.13."шийтгэвэр" гэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны зөрчил гаргасан этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулсан шийдвэрийг."

3/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:

"5.1.Захиргааны хэргийн шүүхийн акт нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна."

4/15 дугаар зүйлийн 15.2.2 дахь заалт:

"15.2.2.давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хяналтын шатны."

5/20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт:

"20.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх;

20.1.2.энэ хуулийн 19.1.2-19.1.7-д заасан эрх."

6/20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт:

"20.2.2. энэ хуулийн 19.2-т заасан үүрэг."

7/21 дүгээр зүйл:

"21 дүгээр зүйл. Гуравдагч этгээд

Хэвлэх

21.1.Тухайн захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч захирамж гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

21.2.Гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ."

8/26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг:

"26.1.Иргэний эрх зүйн чадамж бүхий иргэн шаардлагатай гэж үзвэл захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулна."

9/27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалт:

"27.2.2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх;"

10/29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг:

"29.1.Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож болно."

11/ 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг:

"32.1.Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл түүнийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байгаа этгээд гарын үсэг зурсан байна."

12/32 дугаар зүйлийн 32.3 - 32.5 дахь хэсэг:

"32.3.Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүнчлэн нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг хавсаргана.

32.4.Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

32.5.Энэ хуулийн 32.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэдэгт дараахь зүйл багтана:

32.5.1.захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;

32.5.2.захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэл;

32.5.3.захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх."

13/34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалт:

"34.1.8.энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол."

14/34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг:

"34.2.Нэхэмжлэлийг энэ хуулийн 34.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгч, нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаана."

15/43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэг:

"43.4.Энэ хуулийн 41, 42, 43 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй."

16/54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэг:

"54.2.Шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч, хэргийн оролцогчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг бусад оролцогч гэнэ."

17/62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг:

"62.1.Шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилсон шүүгч даргална."

18/64 дүгээр зүйлийн 64.1.1 дэх заалт:

"64.1.1.урьд нь уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр оролцож байсан;"

19/66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэг:

"66.3.Энэ хуулийн 66.2-т заасны дагуу хэрэг шилжиж ирсэн тохиолдолд зохих хуваарийн дагуу тухайн захиргааны хэргийн шүүхийн шүүгч хүлээн авч хянан шийдвэрлэнэ."

20/73 дугаар зүйл:

"73 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг танилцуулах, шийдвэр хүчинтэй болох

Хэвлэх

73.1.Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.

73.2.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

73.3.Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

73.4.Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна.

73.5.Хэргийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 73.4-т заасан хугацаанд гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй, эсхүл энэ хуулийн 73.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан аваагүй бол шүүх шүүхийн шийдвэрийг уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.

73.6.Энэ хуулийн 73.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно."

21/77 дугаар зүйл:

"77 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох

Хэвлэх

77.1.Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:

77.1.1.энэ хуулийн 81.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй;

77.1.2. давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 87.1, 87.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй;

77.1.3.давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан.

77.2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй."

22/79 дүгээр зүйл:

"79 дүгээр зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, тэдгээрийг хүчингүй болгох, өөрчлөх

Хэвлэх

79.1.Энэ хуулийн 70 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

79.2.Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана.

79.3.Энэ хуулийн 79.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно."

23/81 дүгээр зүйл:

"81 дүгээр зүйл. Давж заалдах гомдол гаргах, гомдлыг

Хэвлэх

81.1.Анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

81.2.Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргана.

81.3.Давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

81.4.Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.

81.5.Давж заалдах гомдлыг тухайн захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэрэгт хавсаргаж болно.

81.6.Энэ хуулийн 81.2-т заасан шүүх нь давж заалдах гомдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3, орон нутагт 7 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

81.7.Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй.

81.8.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 81.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргах бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ."

24/83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэг:

"83.2.Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож шүүгч захирамж, харин шүүх хуралдааны явцад татгалзвал давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, шүүх тогтоол гаргана. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно."

25/84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг:

"84.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргах ба энэ тохиолдолд шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүрэгтэй."

26/ 86 дугаар зүйлийн 86.3-86.5 дахь хэсэг:

"86.3.Магадлал танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

86.4.Магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 73.5-д заасны дагуу хүргүүлнэ.

86.5.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 86.4-т заасны дагуу гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно."

27/88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалт:

"88.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах;"

28/ 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг:

"90.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 12.3, 31.7, 31.8, 34.2, 45.1, 48.1, 65.2, 69.2, 74.2, 74.3, 79.3-т заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргаж болно."

29/ 90 дүгээр зүйлийн 90.2. 2, 90.2.3 дахь заалт:

"90.2.2.захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг өөрчлөх;

90.2.3.захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох."

4 дүгээр зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.11, 3.1.12 дахь заалтын "баримт бичгийг" гэснийг "шийдвэрийг" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын "нэхэмжлэгчийн" гэснийг "гомдол гаргагчийн" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 дахь заалтын "заасан журмын" гэснийг "заасны" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "шийдвэр" гэснийг "захиргааны акт" гэж, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтын "шаардлага, шийдвэрийг" гэснийг "шаардлагыг" гэж, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн "үзүүлнэ" гэснийг "гаргаж өгнө" гэж, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн "хэлэлцэхэд гэрээгээр" гэснийг "шийдвэрлэх ажиллагаанд" гэж, 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсгийн "хасах" гэснийг "хасч, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах" гэж, 32 дугаар зүйлийн 32.2.3 дахь заалтын "шаардлагын агуулга;" гэснийг "шаардлагын үндэслэл;" гэж, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн "77.2-77.9-д" гэснийг "77 дугаар зүйлд" гэж, 44 дүгээр зүйлийн гарчгийн "Нэхэмжлэлийн шаардлагыг" гэснийг "Хэргийг" гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш аймгийн төвд 40, нийслэлд 30" гэснийг "хэрэг үүсгэснээс хойш 60" гэж, 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх заалтын "4.1.1-4.1.3-т" гэснийг "4.1.2, 4.1.3-т" гэж, 56 дугаар зүйлийн 56.2.3 дахь заалтын "нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд" гэснийг "хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч" гэж, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн "зохигч" гэснийг "хэргийн оролцогч" гэж, 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсгийн "захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар дээд шатны шүүхэд" гэснийг "тухайн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган" гэж, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн "100.2-100.4,101-113 дугаар зүйлд" гэснийг "100.3, 100.4, 101-114 дүгээр зүйлд" гэж, 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийн "шийдвэрийн аль нэгийг" гэснийг "шийдвэрийг" гэж, мөн зүйлийн 70.2.6 дахь заалтын "иргэнд" гэснийг "иргэн, хуулийн этгээдэд" гэж, 85 дугаар зүйлийн 85.5 дахь хэсгийн "нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн" гэснийг "хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн" гэж, 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсгийн "Уг гомдлыг энэ хуулийн 85 дугаар зүйлд заасан журмаар хэлэлцэж дараахь байдлаар шийдвэрлэнэ:" гэснийг "Энэ хуулийн 90.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 10 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар шийдвэрлэж тогтоол гаргана:" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын "жинхэнэ" гэснийг, мөн зүйлийн 3.1.4 дэх заалтын "/тогтоол, дүрэм, заавар, журам/-" гэснийг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "хууль бус" гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.2.6 дахь заалтын ", эсхүл" гэснийг, 34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь заалтын "захиргааны хэргийн" гэснийг, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн "гуравдагч этгээд" гэснийг, 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх заалтын "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой дутагдал илэрсэн, эсхүл шийдвэрт нөлөөлж болохуйц шинэ нотлох баримт илэрсэн бол захиргааны хэргийн" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-20.1.5 дахь заалт, мөн зүйлийн 20.2.3 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 34.1.9, 34.1.10 дахь заалт, 35 дугаар зүйл, 52 дугаар зүйлийн 52.5-52.8 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг, 67 дугаар зүйлийн 67.6 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэг, 75, 76 дугаар зүйл, 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ