A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 6 дугаар сарын 20-ний өдөр

Улаанбаатар хот

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.2, 15.1, 18.2-т дор дурдсан заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт:

"4.2.9. аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг авран хамгаалах.";

2/ 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

"15.1.6. үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах талаар баримтлах бодлогын үндсийг тодорхойлох, үйл ажиллагааг нь улсын хэмжээнд удирдан чиглүүлэх.";

3/ 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт:

"18.2.11. үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөн, хэрэгжилтийг зохион байгуулах." 2 дугаар зүйл. Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.2.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"4.2.3. гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио, цээрийн дэглэмийг сахиулахад туслах;" 3 дугаар зүйл. Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.2.9, 15.1.6 дэх заалтын дугаарыг "4.2.10, 15.1.7" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР