A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг,

Хэвлэх

заалт нэмсүгэй:

1/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт:

"10/ өргөдөл, гомдол хүлээн авах үүрэг бүхий ажилтан өргөдөл, гомдлыг тогтоосон хугацаанд нь шийдвэрлэх албан тушаалтанд хүргэх."

2/ 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Байгууллагын удирдлага нь тухайн жилд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи дүн мэдээг жил бүр нийтэд тайлагнана."

3/ 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ,

4/ 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаа хожимдуулан хариу өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасан

2 дугаар зүйл.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Байгууллага бүр цахим хаягтай байна.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"1. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 6 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн бол сахилгын шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж өргөдөл, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулна.”

4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ