- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 02 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсгийн "нотариатаар гэрчлүүлсэн орчуулгын хуулбар" гэснийг "орчуулга" гэж, мөн зүйлийн 13.12 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсгийн "нотариатаар гэрчлүүлсэн" гэснийг "албан ёсны" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
