A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 12 сарын 22 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй: "6.8.Аймаг, нийслэл, дүүргийн Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргыг хууль, хүн ам зүй, эдийн засгийн мэргэжилтэй, иргэний бүртгэлийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно." 2 дугаар зүйл. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "6.2.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргыг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн Иргэний бүртгэл, мэдээллийн тасгийн даргыг нийслэлийн Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хэвлэх