- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11.1-ийн "эд хөрөнгийн бус амины эрх" гэснийг "эдийн бус хөрөнгө" гэж, 13.2.4-ийн "Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн дагуу" гэснийг "Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу" гэж, 19.7-ийн "Иргэний хуулийн 19 дүгээр зүйлд" гэснийг "Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
