- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2003 он, №23)
1 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 4.3 дахь хэсэг нэмсүгэй:
"4.3.Энэ хуулийн 4.2 дахь хэсэг байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөнд хамаарахгүй."
2 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.9-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.1.9."улсын агаарын хөлөг" гэж цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлөг"
3 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 26.1-ийн "агаарын зайд" гэснийг "иргэний нисэхийн зориулалтаар ашиглаж буй агаарын зай болон агаарын замд" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
