- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 5 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2003 он, №20)
1 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.2.Энэ хууль нь улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөн болон улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бүх үйл ажиллагааг зохицуулна."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
