- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2009 оны 11 сарын 25 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын "улсын төсвөөс" гэснийг "Хүний хөгжил сангийн төсвөөс" гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
