- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2007 оны 11 сарын 30 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.1 дэх заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай: 1/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт: "8.1.1.энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувиас хэтрүүлэхгүйгээр Засгийн газраас жил бүр;" 2/ 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт: "8.2.1. энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн 2 хувийг аж ахуйн нэгж, байгууллага, үлдэх хэсгийг даатгуулагч өөрөө;" 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
