- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 07 сарын 20 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 51дугаар зүйл: "51дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг 51.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан даатгалын байгууллага нь эрүүл мэндийн заавал даатгуулах даатгалын үйл ажиллагаа эрхлэх нэгжтэй байж болох бөгөөд тэрбээр дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 51.1.1.эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, сурталчлах, даатгуулагчийг шаардлагатай мэдээллээр хангах; 51.1.2.эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэх, орлого зарлагын гүйцэтгэлийг хангах, үйл ажиллагаагаа даатгалын зөвлөлд тайлагнах; 51.1.3.эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагатай даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавьж, дүгнэх; 51.1.4.өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжийн дагуу даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих; 51.1.5. эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх; 51.1.6.эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлаар санал боловсруулж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх. 51.2. Энэ зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан нэгж нь чиг үүргийг нь хэрэгжүүлэх эрүүл мэндийн даатгалын байцаагчтай байж болох бөгөөд тэрбээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, хариуцлага хүлээнэ. " 2/ 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 3, 4 дэх хэсэг: "9.2.4. энэ хуулийн 5.4, 7.8, 9.3, 9.4, 12.14. дэх хэсэгт тус тус заасан зардал." "9.3. Эрүүл мэндийн даатгалын сангийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийг болзошгүй эрсдэлийн нөөцөд үлдээж болох бөгөөд түүнийг зарцуулах журмыг нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл . 9.4.Эрүүл мэндийн даатгалын сангийн хэмнэгдсэн үлдэгдлийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрийг үндэслэн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, тэдгээрийн хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэхэд зарцуулж. " 3/10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "10.1.Даатгалын байгууллага даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагатай даатгалын гэрээ." 4/ 12 дугаар зүйлийн 14 дэх хэсэг: "12.14.Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг харгалзан санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэн олгож болох бөгөөд журмыг нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална." 5/15 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг: "15.6.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8.2.2, 8.2.3, 8.2.5-д заасан үүргээ биелүүлээгүй бол энэ хуулийн 51дугаар зүйлийн 51.2. дахь хэсэгт заасан эрүүл мэндийн даатгалын байцаагч шимтгэлийг нөхөн төлүүлж, буруутай албан тушаалтныг 10000-50000, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулна. 15.7.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй иргэнээр төлөөгүй хугацааны даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ." 2 дугаар зүйл. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1-ийн "шимтгэлийн хувь хэмжээг" гэсний дараа "даатгалын зөвлөлийн саналыг үндэслэн" гэж, 8.2.3-ын "6.1.8-д" гэсний дараа "6.1.11" гэж, 12.2-ын "гүйцэтгэлээр" гэсний дараа "дараа сарын 25-ны дотор" гэж, 12.9-ийн "заасан" гэсний дараа "хөнгөлөлттэй олгох" гэж, 15.4-ийн "төлбөрийг" гэсний дараа "14-өөс дээш хоногоор" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг: "5.3. Даатгалын зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:" "5.4.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан даатгалын зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, даатгалын зөвлөлийн ажиллах журмыг талуудын саналыг үндэслэн батална. Даатгалын зөвлөлийн дарга, гишүүдэд ажлын оролцоог харгалзан урамшуулал олгож болно." 2/ 7 дугаар зүйл: "7 дугаар зүйл.Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ 7.1.Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээнд дараахь тусламж үйлчилгээ хамаарна: 7.1.1. дотрын өвчний; 7.1.2. мэдрэлийн тогтолцооны өвчний; 7.1.3. нүд, чих, арьс ба халимын, яс, булчин, холбох нэхдэсийн өвчний; 7.1.4. яаралтай бус гэмтэл, мэс заслын өвчний. 7.2.Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага үзүүлэх бөгөөд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас давсан, эсхүл өндөр технологи бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлж болно. 7.3.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн байгууллагыг сонгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална. 7.4.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний жагсаалт болон тэдгээрийг санхүүжүүлэх төлбөрийн аргыг хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. 7.5.Даатгуулагч аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ авах тохиолдолд харьяалал харгалзахгүй үйлчлүүлнэ. 7.6. Өрх, сум, багийн эмнэлэгт бүртгэлтэй даатгуулагч өрх /сум, баг/-ийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авах тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлнэ. 7.7.Эрүүл мэндийн байгууллага даатгалгүй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд түүнээс энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт заасан тусламж, үйлчилгээний бодит өртөгөөр тооцсон хэмжээгээр төлбөр авна. 7.8.Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж урамшуулах бөгөөд журмыг нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална. 3/12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "12.6.Даатгуулагч энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, түүнчлэн даатгуулсан эсэхээс үл хамааран төрөөс төлбөрийг нь хариуцахаар холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг өөрөө хариуцна." 4 дүгээр зүйл. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.1 дэх хэсгийн "даатгуулагчийн амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх" гэснийг "эрүүл мэндийн даатгалын" гэж, 8.1.3-ын "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс" гэснийг "Засгийн газраас" гэж, 9.2.1-ийн "амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх" гэснийг "эрүүл мэндийн даатгалын" гэж, 11.1 дэх хэсгийн "даатгалын гэрээ байгуулсан" гэснийг "даатгагч" гэж, 11.3 дахь хэсгийн "даатгалын гэрээнд заасны дагуу хураамж" гэснийг "шимтгэл" гэж, 12.9 дэх хэсгийн "12.8" гэснийг "7.6" гэж, 12.11 дэх хэсгийн "амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх" гэснийг "эрүүл мэндийн даатгалын" гэж, 14.1 дэх хэсгийн "үр дүн" гэснийг "үр дүнд" гэж , "10.1" гэсэн хэсгийн дугаарыг "10.2" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.2.3-ын "6.1.1, 6.1.2-т хамаарахаас бусад", 10.1 дэх хэсгийн "даатгалын шимтгэл, түүнийг төлөх хугацаа", 12.1 дэх хэсгийн "амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх", 12.2 дахь хэсгийн "амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх", мөн хэсгийн "хувьсах", 12.5 дахь хэсгийн "5 хувийг анхан шатны эмнэлэгт", 12.11 дэх хэсгийн "Энэ хуулийн 6.1-д заасан", 14.1 дэх хэсгийн "даатгалын үйл ажиллагаанд" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10.2 дахь хэсэг, 12.3,12.4, 12.7, 12.8, 12.10 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 7 дугаар зүйл. Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
