- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийн "шийтгэвэр" гэсний дараа ", улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт," гэж, 184 дүгээр зүйлийн 184.1 дэх хэсгийн "шийтгэвэр" гэсний дараа ", улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 184.2 дахь хэсгийн "шийтгэврийн" гэснийг "шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын" гэж, мөн зүйлийн 184.1, 184.3 дахь хэсгийн "шийтгэврийг" гэснийг "шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
