A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

47.2.Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална."

2 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "энэ хуулийн 47.5, 111.3-т заасан тохиолдолд" гэснийг хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-47.10 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ