- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт тус тус нэмсүгэй:
1/1551дугаар зүйл:
"1551дугаар зүйл.Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
1551.1.Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч, эсхүл үүргээ биелүүлж чадахгүй болсон хуулийн этгээд өөрийгөө дампуурсанд тооцуулахаар тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хүсэлт гаргана.
1551.2.Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэргийн зохигчдод болон тухайн хуулийн этгээд өөрөө хүсэлт гаргасан бол түүний төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг мэдэгдэнэ.
1551.3.Энэ хуулийн 1551.2-т заасан этгээд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй явдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй."
2/ 1761дугаар зүйл:
"1761дугаар зүйл.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан
1761.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.
1761.2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд хэрэг шийдвэрлэсэн байдал, гомдлын болон хууль зөрчсөн үндэслэлийг тусгасан байна.
1761.3. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд хууль тогтоомжид заасны дагуу гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.
1761.4.Улсын дээд шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс бүрдэнэ. Энэхүү хуралдаанаас энэ хуулийн 178.1-д заасан тогтоол гаргана.
1761.5. Танхимын шүүх хуралдааны тогтоолд гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч энэ хуулийн 163.1, 173.1-д заасан журмын дагуу хэргийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Энэ хуулийн 1761.1-д заасны дагуу гомдол гаргасан этгээдэд энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журам хамаарахгүй.
3/13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"13.4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын талаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ."
4/19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
"19.4.Шүүхийн тухай хуулийн 15.6.2, 16.3.2-т заасан тохиолдолд аймаг, нийслэлийн шүүх болон Улсын дээд шүүх хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ."
5/20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"20.4.Хэрэг шилжүүлснийг үндэслэлгүй гэж үзвэл хэрэг хүлээн авсан шүүгч захирамж, шүүх тогтоол гарган Шүүхийн тухай хуулийн 36.1.4, 37.1.6-д заасны дагуу шийдвэрлүүлнэ."
6/29 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:
"29.5.Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй."
7/39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"39.3.Энэ хуулийн 39.1-д заасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ."
8/ 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:
"49.5.Хэргийн оролцогчийн өөрөө сонгосон орчуулагч, хэлмэрчээс бусад шүүхээс томилогдсон орчуулагч, хэлмэрч нь эрх бүхий байгууллагаас орчуулгын ажил эрхлэх зөвшөөрөл авсан байна."
9/57 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"57.4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө."
10/ 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:
"69.1.5.тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах."
11/ 80 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:
"80.1.8.энэ хуулийн 39, 41, 47 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа бол."
12/ 133 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт:
"133.1.10.хуулийн этгээдийг дампуурсанд тооцох."
13/ 167 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
"167.6.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ."
14/ 173 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"173.4.Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана."
15 /180 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"180.3.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө хүсэлтээсээ татгалзвал түүнийг хүсэлт гаргаагүйд тооцно."
2 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14. 5-ын "ажиллагааг" гэсний дараа "шүүхийн шийдвэр,", 28.1-ийн "шүүх" гэсний дараа "нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр", 47.1-ийн "хүсэлтээр" гэсний дараа "энэ хуулийн 47.5, 111.3-т заасан тохиолдолд шүүхийн санаачилгаар", 47 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр болгон "Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэж болно.", 57.2-ын "хувь хэмжээг" гэсний дараа "Улсын", 57.3-ын "Хураамжийг" гэсний өмнө "Улсын тэмдэгтийн", мөн хэсгийн "асуудлыг" гэсний дараа "Улсын", 65.1.6-ийн "буюу" гэсний дараа "шүүхийн тогтоол,", 86.2.2-ын "нотлох баримтыг" гэсний өмнө "энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах,", 91.1.2-ын "оролцогчийн" гэсний дараа "гэр бүл,", мөн заалтын "шүүх бүрэлдэхүүн хоорондоо" гэсний дараа "гэр бүлийн болон", 91.1.3-ын "чадах" гэсний дараа "эсэх", 168.3-ын "шийдвэрийг" гэсний дараа "энэ хуулийн 168.1-д заасан үндэслэлээр", 172.2.2-ын "хуулиар" гэсний өмнө "шүүх", 175.1, 175.2-ын "Зохигч," гэсний дараа "гуравдагч этгээд,", мөн зүйлийн 1 дэх хэсгийн "оролцохыг" гэсний дараа "бичгээр", 181.6-ийн "нөхцөлд" гэсний дараа "шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:
1/119 дүгээр зүйл:
"119 дүгээр зүйл.Шийдвэрийг танилцуулах, гардуулах
119.1.Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.
119.2.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
119.3.Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.
119.4.Шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.
119.5.Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй, эсхүл энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.
119.6.Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно."
2/120 дугаар зүйл:
"120 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, шүүхийн шийдвэрт гомдол гаргах
120.1.Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:
120.1.1.энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй;
120.1.2.давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1 - 167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй;
120.1.3.давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1 -176.2.3-т заасан тогтоол гаргасан бол.
120.2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно. 1
20.3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.
120.4.Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй."
3/ 161 дүгээр зүйл:
"161 дүгээр зүйл. Давж заалдах гомдол гаргах
161.1.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй.
161.2.Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргана.
161.3.Давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.
161.4.Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.”
4/ 176 дугаар зүйл:
“176 дугаар зүйл.Хяналтын шатны шүүх хуралдаан
176.1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.
176.2.Шүүх хяналтын журмаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
176.2.1.шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
176.2.2.шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах;
176.2.3.магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
176.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
176.2.5.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.
176.3.Тогтоолд шүүх хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч гарын үсэг зурна. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тус тус тусгана.”
5/178 дугаар зүйл:
"178 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол
178.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
178.1.1.шийдвэр, магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, энэ хуулийн 1761.2-т заасан дүгнэлтийг хангахгүй орхих;
178.1.2.шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
178.1.3.магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
178.1.4.тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, магадлал, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
178.2.Энэ хуулийн 178.1-д заасан шүүхийн тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.
178.3.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол эцсийнх байна.”
6/ 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"5.4.Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна."
7/12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:
"12.1.4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол;"
8/ 28 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:
"28.2. Нэхэмжлэгч өөрийгөө өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бөгөөд тухайн өөр этгээд бие даасан шаардлага гаргасан бол шүүх түүнийг гуравдагч этгээдээр оролцуулж болно.
28.3.Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй."
9/ 59 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг:
"59.4.Энэ хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно.
59.5.Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй."
10/ 65 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт:
"65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;"
11/ 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
"67.1.3.хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах."
12/ 70 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"70.3.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно."
13/ 77 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:
"77.9.Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ."
14/ 82 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 5 дахь заалт: "
82.1.2.хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан;
82.1.5.тэтгэмжийн харилцаанаас үүссэн маргаан."
15/ 84 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг:
"84.1.Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.
84.2.Анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй."
16/ 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт:
"86.2.3.зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;"
17/ 89 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"89.1.Шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилогдсон шүүгч даргална."
18/100 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг:
"100.6.Хэргийг зохигч талын эзгүйд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй бол түүнийг ердийн журмаар биелүүлнэ.
100.7.Хэргийг зохигч талын эзгүйд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт ердийн журмаар давж заалдах гомдол гаргана."
19/ 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"124.1.Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.
" 20/156 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:
"156.1.1.шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол;"
21/ 162 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:
"162.2.4.шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа;
" 22/ 167 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг:
"167.2.Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана.
167.3.Магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
167.4.Магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг зохигч энэ хуулийн 119.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 119.5-д заасны дагуу зохигчид хүргүүлнэ.
167.5.Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно."
23/170 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"170.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно."
24/ 171 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"171.1.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
171.1.1.тогтоол, захирамж, шийтгэврийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
171.1.2.тогтоол, захирамж, шийтгэвэрт өөрчлөлт оруулах;
171.1.3.тогтоол, захирамж, шийтгэврийг хүчингүй болгох."
25/172 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг:
"172.1. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
172.3.Хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана."
4 дүгээр зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-ын "үүрэг гүйцэтгэгчээс" гэснийг "үүрэг гүйцэтгүүлэгчээс", 20.1.3-ын "92 дугаар зүйлд" гэснийг "93.2-т", 25.1.4-ийн "хэлмэрчийг" гэснийг "хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг", 27.3-ын "нэхэмжлэгч, хариуцагчийг" гэснийг "этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар", 28.4-ийн "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны" гэснийг "шүүх хуралдааны", 29.1, 29.3-ын "Маргаж байгаа" гэснийг "Маргааны", 29.3-ын "муугаар" гэснийг "сөргөөр", 32.4-ийн "сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл, садангаараа" гэснийг ", өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар", 37.2-ын "түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээдийн" гэснийг "гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн", 38.1-ийн "түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд" гэснийг "гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь", 41.2-ын "тогтооно" гэснийг "тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.", 59.3-ын "Хяналтын шатны шүүх зохигч, гуравдагч этгээдийн" гэснийг "Давж заалдах болон хяналтын шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн", 67.1.1-ийн "тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээдэд" гэснийг "гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид", 68.3-ын "урьд оролцож байсан зохигч" гэснийг "зохигчоор", 73.2-ын "шүүгч" гэснийг "шүүх", 74.2-ын "баталсан" гэснийг "баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон", 80.1.4-ийн "иргэний, эсхүл эрүүгийн" гэснийг "эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын", 91.1.1-ийн "шийдвэрлэхэд зохигч, гуравдагч этгээд, иргэдийн төлөөлөгч, өмгөөлөгч" гэснийг "шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч,", 92.2-ын "түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, гуравдагч этгээд" гэснийг "гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч", 106.5-ын "баталсан шийдвэр гаргана." гэснийг "баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.", 107. 2-ын "түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд" гэснийг "нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд" гэснийг "Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч", 118.3-ын "буюу гуравдагч этгээдийн" гэснийг "гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн", 155.3,155.4-ийн "хариуцагчийг" гэснийг "хариуцагчаар оролцвол зохих этгээдийг", 171.2-ын "шийдвэр" гэснийг "тогтоол", 173.1-ийн "авна" гэснийг "авах бөгөөд энэ хуулийн 163.1-д заасан ажиллагааг гүйцэтгэнэ. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа гаргах эрхтэй.", 177.1-ийн "176.5-д" гэснийг "1761 дугаар зүйлд",
181.2-ын "анхны" гэснийг "анхан шатны шүүхийн", 162.4, 173.3-ын "57.1-д" гэснийг "57.1, 57.4-т", 163.2, 165.1, 166.5-ын "тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд" гэснийг "гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч" гэж, 59.5 дахь хэсгийн дугаарыг 59.6 болгож тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3-ын "энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр", 25.1.6-ын "эсхүл", 29. 3-ын "эсхүл шүүхийн санаачлагаар", 66.1-ийн "13.2", 80.1.7-ийн "бол", 123 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "буюу шүүх хуралдааны бус үед", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Бусад асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусган амаар гаргаж болно", 164.3-ын "давж заалдах шатны" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 156 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 158 дугаар зүйл, 170 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 175 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, "Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэсэн Арван хоёрдугаар бүлэг "-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
