A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/166 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

166.7.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай шүүгчийн шийтгэврийн талаархи болон сонгуулийн холбогдолтой хэрэгт давж заалдсан гомдлыг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ." 

2/174 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: 

"174.2.Сонгуулийн холбогдолтой хэргийг хяналтын шатны шүүх хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ."

/Дээрх 1 дүгээр зүйлийг Yндсэн хуулийн цэцийн 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/ 

2 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ