- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 7 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай Арван хоёрдугаар бүлэг1 нэмсүгэй:
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
1321дугаар зүйл. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх
1321.1.Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэргийг энэ бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.
1321.2.Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлана.
1321.3.Нэхэмжлэгч ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой нэхэмжлэл гаргахдаа энэ хуулийн 57.1-д заасан тэмдэгтийн хураамжаас гадна дуудлага худалдааны анхны үнийн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шүүхийн мэдэлд шилжүүлж, тусгай дансанд байршуулна.
1321.4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд энэ хуулийн 1321.3-т заасан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгоно. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй бол мөнгөн хөрөнгийг улсын орлого болгоно.
1321.5.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гаргана.
1321.6.Шүүгч энэ хуулийн 1321.5-д заасан захирамж гаргасан бол захирамжийн хувийг нэхэмжлэгчид хүргүүлнэ. Уг захирамжийг үндэслэн ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаа тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэж дуустал түдгэлзэнэ.
1321.7.Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх ба энэхүү хугацааг сунгахгүй.
1322дугаар зүйл. Ипотекийн зүйлийг албадан чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргах
1322.1.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулсан боловч зээлдэгч түүнийг чөлөөлөхөөс татгалзвал албадан чөлөөлүүлэх тухай үүрэг гүйцэтгүүлэгч шүүхэд хүсэлт гаргана.
1322.2.Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 1322.1-д заасан хүсэлтийг гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгээ нотлох бусад баримтыг шүүхэд гаргаж өгнө.
1322.3.Шүүх ипотекийн зүйлийг албадан чөлөөлөх тухай шийдвэрийг 3 хоногийн дотор гаргах ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шийдвэрийг биелүүлнэ.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
