A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай1 хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "шүүхээр баталгаажуулсан" гэсний дараа , 184 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "захиргааны шийтгэврийг" гэсний өмнө,184 дүгээр зүйлийн "арбитрын шийдвэр" гэсний өмнө тус тус "цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал," гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг Цэргийн албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР