A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь заалтын "аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох," гэснийг "аж ахуйн нэгж, байгууллагын" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уг ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан" гэснийг, мөн зүйлийн 7.4.1 дэх заалтын "эрх бүхий" гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД