- Нүүр
- Монгол Улсын хууль
- КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд дор дурдсан агуулгатай 91 дүгээр зүйл нэмсүгэй:
"91дүгээр зүйл. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
91.1.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага кадастрын үйл ажиллагаатай холбоотой дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
91.1.1.бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;
91.1.2.геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөл олгох;
91.1.3.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих."
2 дугаар зүйл. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7.1-ийн геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг "газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж өөрчилсүгэй
3 дугаар зүйл. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7.5.1, 7.5.2, 10.2.3-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
