- Нүүр
- Монгол Улсын хууль
- КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"16.2. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцааг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба нь энэ талаарх мэдээллийг газрын мэдээллийн санд гаргаж өгнө."
2 дугаар зүйл. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
