- Нүүр
- Монгол Улсын хууль
- КОНЦЕССЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 2.6 дахь хэсэг нэмсүгэй:
"2.6.Концесс олгох үйл ажиллагаанд ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль" гэсний дараа ", Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 33 дугаар зүйлийн гарчгийг "Мэдээллийн сан" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-33.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
