A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ,УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай 4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалт тус тус нэмсүгэй:

1/ 4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг: "4.3.Иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар мал сүргийг хамгаалах зорилготой малчид, мал бүхий иргэдийн бүлгийг баг, хороонд ажиллуулж болох бөгөөд бүлгийн үлгэрчилсэн дүрмийг хүнс, хөдөө аж ахуйн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 4.4.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй ажиллаж байгаа малчид, мал бүхий иргэдийн бүлгийг холбооны болон бусад техник хэрэгслээр хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ." 2/ 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "8.2.Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэнэ." 3/ 11 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг: "11.4.Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 11.5.Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зорилгоор нийт малыг бүртгэх, бүртгэлийг тухай бүр шинэчлэх ажлыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцаж, холбогдох бүртгэлийн журмыг батална." 4/16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалт: "16.5.4.харъяа нутаг дэвсгэртээ байгаа малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд бүрэн хамруулж холбогдох бүртгэл, хөдөлгөөнийг байнга хийж байгаа болон мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг тогтмол хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа албан тушаалтныг шагнаж урамшуулах." 2 дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын "энэ хуулийн" гэсний дараа "7.1.1-д заасныг биелүүлээгүй," гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "17.1.1.мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, мал, мах тээвэрлэсэн, тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн бол хууль бусаар тууварласан, тээвэрлэсэн, бэлтгэсэн мал, махыг болон зөрчил гаргахад ашигласан уналга, тээврийн хэрэгслийг хураан зөрчлийг илрүүлсэн орон нутгийн төсвийн орлого болгож, зөрчил гаргасан иргэнийг 50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 төгрөгөөр торгох;" 4 дүгээр зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "олон тооны" гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.3 дахь заалтын "хүртэл" гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ